Categories
мэдээ нийгэм

Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд 2866 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 76 хувь буюу 2183 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчилгээ үйлчилгээ авч байна. Эдгээр хүмүүсийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, долоон хүн хүнд, нэг хүн нэн хүнд гэсэн байдалтай эмчлэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *