Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 111 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 50 нь нийслэлд, 61 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 989 320-д хүрэв.
Уг өвчний улмаас нэг хүн нас барснаар “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 133 хүн эндээд байна.