Categories
мэдээ нийгэм

Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 заалтад заасны дагуу нийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МОХ, нийслэлийн Татварын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Татварын буцаан олголтыг авахын тулд заавал и-баримттай байх тухай хуулинд тусгагдсан байгаа. Харамсалтай нь 2018 оны 9-р сард оюутнууд сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаарх мэдээлэл хомс байсан учраас дийлэнх нь и-баримтаа аваагүй байсан. Иймд Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан залуучууддаа их, дээд сургуульд төлсөн сургалтын төлбөрийн и-баримтаа авч хэвшье гэсэн уриалгыг гаргаж, хуулийг сурталчилах, мэдээ мэдээллэл өгөх ажлуудыг зохион байгуулсан. Сургалтын төлбөрийн хөнгөлөлийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Их дээд сургуулиудын санхүүгийн болон сургалтын албанаас илүүтэйгээр оюутан залуучуудын хувьд мэдээ мэдээлэл бага байна. Үүнээс үүдэн сургалтын төлбөрийн и-баримтаас НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байгаа. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.

И-баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургуулиудад үүсэж байвал санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой. Сургууль дээр түгээмэл үүсэж байгаа асуудлууд гэвэл “намар авах байсан одоо боломжгүй” гэх хариу их өгч байна. Мөн и-баримтаа аваагүй оюутнуудыг авсан гэж мэдээлсэн /Монгол улсын их сургууль СИСИ оюутны системд/, “чиний баримт байхгүй байна өөр хүүхдийн и-баримт авчих үнийн дүн адилхан” гэх мэт асуудлууд гарч байна. И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мэдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдолоо өгч болно, Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдолоо өгөх боломжтой. Нийслэлийн татварын газар бүх их, дээд сургуулиудын захиргаанд холбогдох хуулийн талаарх мэдээллийг албан бичгээр өгсөн, Монголын оюутны холбооноос нийт салбар холбоо, зөвлөлүүдэд мэдээлэл хүргэсэн байгаа. Мөн Татварын ерөнхий газраас нийт их, дээд сургуулийн санхүүгийн албаныханд сургалт явуулсан. Санамж бичгийн хүрээнд 2019 онд оюутанууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авдаг биш дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллана.

Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

2.“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана;

3. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын оюутны холбоо, зөвлөлийн дарга нарын дунд “И-БАРИМТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

28 replies on “Сургалтын төлбөрийн и-баримтаа авснаар төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой”

Профессиональный эксперт в области психологии дистанционно. Помощь в трудных ситуациях возможна в любое время. Безопасно, действенно. Выгодные цены. Начните менять жизнь сегодня! https://w-495.ru/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *