Categories
гадаад мэдээ

Сураггүй болсон онгоцны хэлтэрхий олдсон байж болзошгүй

Индонез тэргүүтэй олон улсын эрлийн багийнхан өнгөрөгч ням гарагт сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Airbus A320-200” онгоцыг хайх эрлийн ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд Индонезийн албаны хүмүүс Ява тэнгист орших Борнео арлын орчмоос усанд хөвж буй олон тооны эд зүйлс олсон тухай мэдээллээ.

Индонезийн тал уг эд зүйлсийг Airbus A320-200″ онгоцноос үлдсэн хэлтэрхий байх магадлал өндөр гэж үзэж байна.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй эрлийн ажиллагаа нийтдээ 13 бүс нутгийг хамраад байгаа бөгөөд ажиллагаанд Индонез, Сингапур, Малайзын нийт 12 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, таван онгоц, гурван нисдэг тэрэг болон бусад хөлөг онгоц, завь оролцож байгаа юм. Харин мягмар гарагийн өглөө дахин 30 хөлөг онгоц, 15 онгоц, долоон нисдэг тэрэг нэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *