Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт энэ долоо хоногт эхэлнэ

Сурагчдын амралт эхлэх цаг ойртсоор байна. Нийслэл хотын агаарын бохирдол аль хэдийн эхэлчихэж. Энэ үед сургуулийн амралт эхэлж байна. Долоо хоногийн амралтаараа сурагчид маань зав чөлөөгөө зөв боловсон өнгөрүүлэх хэрэгтэй юм. Түүхээ судалж үүцээ задлах сайхан боломж олдож байгаа энэ үед их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан сайхан жүжгүүд тавигдаж байна. Энэ бүхнийг үзэж судлахад амралтаа зориулаарай.

Нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног үргэлжилнэ. Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын хувьд нэгдүгээр улирлын амралт адаилхан арваннэгдүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног амарна. Харин хоёр, гуравдугаар улирлын амралт, хот хөдөөгөөр төдийгүй бага, дунд, ахлах ангийн хувьд ялгаатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *