Categories
мэдээ нийгэм

Сурагч М.Мөрөн шилдэг өсвөрийн хийлчнээр тодорч 500 мянган төгрөг гардав

ЗурагНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор хоёр жилд нэг удаа болдог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ийн сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 02-нд болж, шилдгүүдээ тодруулав.

Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орны нийт 85 авьяаслаг сурагч оролцсоноос нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч М.Мөрөн Гранпри шагналын эзнээр тодорлоо.

Бага насны ангилалд тэргүүн байрт Н.Урангоо /5 настай/ шалгарсан бол дэд байрыг Б.Насанжаргал /4 настай/, гуравдугаар байрыг А.Энгүүн /7 настай / тус тус эзлэв.

Дунд насны ангилалд 62 дугаар сургуулийн сурагч С.Ундрам /10 нас/ тэргүүн байр, Австрали Улсаас Кристиан Чоё /10 нас/ дэд байр, Б.Мишээл /10 нас/ гуравдугаар байрт шалгарав.

Ахлах насны ангилалд тэргүүнр байрт Ён Сео Ли /14 нас/, дэд байрыг Э.Буянзаяа /14 нас/, гуравдугаар байрыг Г.Маргад /14 нас/ нар тус тус хүртэв.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *