Categories
мэдээ улс-төр

Сүхбаатарчууд УИХ-д шаардлага хүргүүлнэ

Сүхбаатарчууд УИХ-д шаардлага хүргүүлэхээр Улаанбаатарыг зорин ирж явна. Өнөөдөр тэд морин цагт 20 приус машинтай, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Баруун-Уртаас хөдөлсөн юм. ИТХ-д 3-р тойрогт АН-аас ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа аж.

Аймгийн АН-ын гишүүд болон төрийн албанаас хууль бусаар халагдсан 80 гаруй иргэний төлөөллөөс бүрдсэн суулт 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар гаруй үргэлжилсний эцэст өнөөдөр ийнхүү УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ.

Суулт эхэлснээс хойш 4-р сарын 3-ны өдөр Сүхбаатарын талбайд Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл болох 2000 орчим хүн оролцсон тайван жагсаалыг зохион байгуулсан. Мөн хоёр долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн ч тэрбээр өөрийн гаргасан хууль бус захирамжаа хамгаалаад өнгөрсөн байна.

Энэ удаа тэд улсын нийслэлдээ тайван жагсаал хийх хүсэлт гаргасан ч нийслэлийн ЗДТГ-аас зөвшөөрөл өгөөгүй аж. Гэвч Сүхбаатарчууд зөрчигдөж буй эрх ашгаа хамгаалуулахаар Улаанбаатар руу ирж явна. Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Л.Болдоос тавьсан асуулгыг хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан, тиймээс маргаашийн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх шаардлагыг мөн тавих аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *