Categories
мэдээ нийгэм

СӨХ-ны төлбөрийг БХБЯ баталдаг болно

Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбоотой зардал тогтоох аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага баталдаг байх нэмэлт өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл төлбөрийг Барилга хот байгуулалтын яам баталдаг байх аж.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс хамгийн их гомдол дагуулдаг асуудал нь СӨХ. Энэ нь хуулийн зарим зохицуулалт муу байгаагаас үүдэлтэй аж. Тиймээс хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Бүх гишүүдийн ирц хүрээгүйгээс удирдах зөвлөл дур мэдэн төлбөр тогтоодог байдлыг арилгах, хэрэглэгчийн цахилгаан, дулаан, хэрэглээний халуун ус, цэвэр усыг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлалт хийхийг хатуу хориглох аж.

Мөн хууль зөрчигчдөд ногдуулдаг торгууль 100-120 мянган төгрөг байсныг өсгөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлэн торгох заалтыг ч оруулжээ.

Хуулийн төслөө тун удахгүй эрх бүхий албан тушаалтнуудад ШӨХТГ-аас өргөн барих юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *