АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгч Х.Баттулга шадар туслах Түвшинжаргалыгаа явуулж нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг ирүүлж хэрэг наймаалцах гэсэн” гэх утга бүхий мэдээллийг өчигдөр хийсэн билээ. Нийслэлийн прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн шадар туслах нь яахаараа авчраад явж байдаг юм гэж зарим хүн гайхсан.
С.Эрдэнэ хэлэхдээ “Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү, одоо чи аятайхан байгаарай гэж надад ойлгуулах гээд байгаа юм уу” гэв.
Ц.Насанбат прокурор олон ч хууль бус асуудалд нэр нь хутгалддаг. УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гүтгэж, Засгийн газар, төрийн байгууллагуудын нэрийг барьж гадаад, дотоодын шүүхээр явуулж буй прокурор бол Ц.Насанбат. Прокурор Ц.Насанбат нь хууль шүүхийн байгууллагуудад авлига өгсөн хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж буй бичлэг, мэдээлэл цацагдсан. Ц.Насанбатын дансаар мөнгө орсон баримт хүртэл бий.
Гадаадын шүүх болон Баянзүрх дүүргийн шүүхэд гүтгэлэг өгсөн прокурор Ц.Насанбатыг хэрэг наймаалцах гэсэн хэргээр шалгахаар болж байгаа бололтой.
Ө.ЭНХ