Үндэсний их баяр наадмын Соёолон насны морьд уралдаж, саяхан барианд орсон билээ. Тэгвэл соёолонгийн уралдааны талаар Уяачдын холбооноос мэдээллээ. Тодруулбал уралдааны замд таван хүүхэд мориноос унажээ. Гэхдээ хүүхдүүд гэмтэл бэртэл аваагүй байна. Харин хоёр үрээ эндсэн харамсалтай хэрэг гарчээ.