Categories
мэдээ цаг-үе

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.

Тус төвийн барилгын ажлыг “Заг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилга нь газар доорх B1 давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8,000 м2 талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, авто зогсоол, ногоон байгууламжтай аж.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтайгаар Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *