Соёлын салбарын 13 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д нэвтрүүллээ. Ингэснээр Соёлын яам хариуцдаг найман үйлчилгээ, Соёлын өвийн үндэсний төвийн хариуцдаг таван үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой болж байна.
Соёлын яамнаас иргэн, ААН-д үзүүлдэг дараах үйлчилгээ цахимжлаа.
- Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрөл
- Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулах зөвшөөрөл
- Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл
- Соёлын биет бус өвийн судалгаа хийх
- Соёлын биет өвийг сэргээн засварлах зөвшөөрөл
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл сунгах
Мөн Соёлын өвийн үндэсний төвийн эдгээр үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэв.
- Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /Иргэн/
- Соёлын өвийн лавлагаа, мэдээлэл /ААН/
- Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /Иргэн/
- Соёлын өвд хамаарах эсэх тухай тодорхойлолт /ААН/
- Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт
Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд эд зүйлээ бүртгүүлэх тухай хүсэлт гаргасны дараагаар Соёлын өвийн үндэсний төвөөс соёлын биет өвийг таньж тогтоох, тодорхойлох үйлчилгээг үзүүлэх юм.