Categories
мэдээ нийгэм

Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан иргэн, аж ахуйн нэгжүүд DNN.mn

“Шил ажиллагаа”-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан мэдээллийн талаар ЦХХХ-ны сайд Н.Урал өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр “Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон байна. Жил бүр улсын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийг тус санд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр санхүүжүүлдэг. 2021-2022 оны хүрээн дэх 2.8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нээлттэй байршуулсан.

Тус сангаас санхүүжилт авсан 58 хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, 15 иргэний мэдээлэл болон мөнгөн дүнг харах боломж бүрдлээ” хэмээв.

зураг

Соёл урлагийг дэмжих сангаас санхүүжилт авсан 73 төслийн мэдээллийг тус сайтад байршуулжээ. Эдгээрээс хамгийн өндөр дүнтэй төсөл нь 79.9 сая төгрөг байгаа бол хамгийн бага дүнтэй нь найман сая төгрөг байна.

Тухайлбал, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал” төслийн хүрээнд Монголын маркетингийн судалгааны ассоциац 79.9 сая төгрөгийн санхүүжилт авсан нь хуулийн этгээдийн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Харин уг сангаас санхүүжилт авсан 15 иргэний хамгийн өндөр дүнтэй төсөл нь 30 сая төгрөг байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *