Categories
гадаад мэдээ

Солонгост бусдыг хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг дахин гарчээ

Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгост буутай этгээд хардалтын улмаас гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн харамсалтай хэрэг болсон. Энэ хэрэг намжаагүй байтал өчигдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн байна. Хохирогчид нь 80 орчим настай хүмүүс байсан бол зэвсэгт этгээд нөхрийнх нь дүү байжээ. Гэмт этгээд хоёр настанг хөнөөх үед бэр нь гарч зугтан цагдаад мэдэгджээ. Өмнөд Солонгост амиа хорлох тохиолдол багагүй гардаг ч долоо хоногийн дотор хоёр ч удаа хүний амь хөнөөгөөд амиа егүүтгэсэн тохиолдол гарсанд иргэдийнх нь зүгээс цочир хүлээж авч байгаа талаар Ариранг телевиз мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *