Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч 1300 айлыг тогийг тасалж, 24 сая төгрөгний хохирол учруулжээ

Архи хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн буруутай үйлдлээс болж 1300 айл, аж ахуйн нэгж тоггүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд “Н” гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд “Sherokee” маркын “УНТ 77-03” улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн ажиллагааг тасалдуулсан байна. Ослын улмаас 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоггүй болжээ.

Цахигаан түгээх сүлжээ компаний урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас тогийг засахаар ажиллаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *