Categories
гадаад мэдээ

Сири-н Алеппо хотынхон бүслэлтийг сэтэлснийхээ баярыг тэмдэглэжээ

Сири улсын зүүн Алеппо-д тогтоод байсан засгийн газрын бүслэлтийг босогчид сэтэлжээ. Хотын оршин суугчид гудамжиндаа гаран дуулж бүжиглэн баяраа тэмдэглэж эхэлжээ. Тэд “Хөршүүд маань чөлөөтэй боллоо, одоо энд ямар ч бүслэлтэд байхгүй” хэмээж байгаа юм байна. Урьд нь үргэлж Сири-н тэнгэрт бөмбөгдөлтийн чимээ сонсогдож, хар утаа уугиж байдаг байсан бол энэ өдөр тэнгэрт нь нар гийж хэдэн зуун мянган хүн гудамжиндаа гаран эртний хотыг сэрээн дуулж хөгжимдөн бүжиглэлээ гэж CNN мэдээллээ. Гэхдээ тэдний баяр хөөр удаан үргэлжлэхгүй ч байж магадгүй гэж олон улс дүгнэж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *