Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шуурхай штабын VIII хуралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо.

Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлуудын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах талаар хэлэлцлээ.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж байгаа бөгөөд 1,2-р багцын ажлын тендерийг зарлажээ. Ирэх 7 хоногт 3,4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн байна. Сэлбэ дэд төвийн 1,2-р багцын орон сууцжуулалтыг 2027 онд багтаан дуусгана.

Газар чөлөөлөлт явагдсанаар тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар буурсан байна. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад орж, сургууль цэцэрлэг эмнэлэг зэрэг иж бүрэн төлөвлөгдөж, анхны 20 минутын жишиг хот болох юм.

Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөжээ.

One reply on “Шуурхай штабын VIII хуралдаан боллоо”

Эрээн тосгон шиг ХАШААН ДЭЭРЭЭ ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОР ТАТСАН, ХАГАРХАЙ ШИЛ АСГАСАН, ҮЗЭМЖГҮЙ , хотын соёлд харшилсан ОРОН СУУЦНЫ хотхонуудын ТОМ ТОМ ХАШААНУУДЫГ БҮГДИЙГ НУРАА….. ИРГЭД 5-10 минут явах газрыг 30-40 минутаар ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ ЦАГ АЛДАЖ явган хүний түгжрэлд өртөж БАЙНА….
Хэрэв хотхонуудад хашаа байх ёстой гэж үзвэл тэр нь цэвэр үзэмжтэй, намхан, доторх зүйл нь харагддаг, өргөст тор, шилний хагархайгүй, битүү цементэн болон шавар ханагүй, хүний эрүүл мэндэд хохирол үзүүлэхээргүй, авто болон явган хүний зам хаагаагүй байх нь зохимжтой.
Хот доторх хашаанд нэгдсэн стандарт тогтоох шаардлагатай гэдэг нь эдгээр хашаануудаас харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *