Осолд орж олон сар сэхээнд байсан “Формула-1” уралдааны дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн биеийн жин 45 килограмм хүртэл хасагдсан тухай Corriere della Sera сонин мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр 174 см өндөртэй тамирчин өдгөө 45 хан кг жинтэй болоод байгаа ббөгөөд ярьж, явж чадахгүй байгаа аж. Түүнийг Швейцарийн Женев нуурын ойролцоо байрлах гэрт нь 15 эмч, мэргэжилтнүүдийн баг эмчилж байна. Тамирчний менежер Сабина Кем түүний биеийн байдлыг сайжрах хандлагатай боллоо хэмээн мэдэгджээ.
Шумахер 2013 оны арванхоёрдугаар сард уулын цанаар гулгаж яваад хад мөргөн унасны улмаас толгойдоо хүнд гэмтэл аван хагас жил гаруй ухаангүй байсан юм.