Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлж байна.
Тус гарын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар мэдээлсэн бөгөөд 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ гэсэн юм.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “ГЕГ, МХЕГ, ИНЕГ, Газрын тосны газар зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Улаанбаатарт байгаа 28 ААН-ийн 19 агуулах болон ШТС-уудыг шалгаж дээрх газруудын лабораториудад шинжилгээ хийсэн.
Мөн энэ удаад 10 вагоноос дээж авсан. Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яамнаас гадна ИНЕГ-ын лабораторид шинжилсэн. Нийт 32 дээжээс 13-т нь стандарт хангаагүй зөрчил тодорхойлогдсон.
Үүнд 10 ААН зөрчилтэй гарсан. 7 дээжид механик хольц тодорхойлогдсон. Нийт 56 дээж буюу нийт дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй. АИ92 бензиний актаны хэмжээ бага 9 ААН байсан. Мөн дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага зөрчлүүд илэрсэн.
Зөрчилтэй ААН-үүдэд 9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.” гэв.