Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Данснаасаа мөнгөө алдсан иргэдийн олонх нь хохирлоо барагдуулсан

Цахим залиланд өртөж, данснаасаа мөнгөө алдсан иргэдийн хохирлоос 52.7 сая төгрөг буюу 97 хувийг нь эргүүлэн олгосон талаар ШӨХТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, цахим залиланд өртсөн харилцагчдын асуудлаар ирсэн гомдлын дагуу Хаан банканд хандсан байна. Улмаар 14 харилцагчийн нийт хохирол болох 54,375,000 төгрөгөөс 52,675,000 төгрөгийг нь тус бүр олгоод байгаагаа аж.

Мөн залиланд өртсөн харилцагчдын хүсэлтийг харгалзан эрх ашгийг хамгаалуулахаар хуульч, өмгөөлөгчтэй хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгууллан ажиллаж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *