Чингисийн талбайд “Шударга сонгуулийн төлөө” эсэргүүцлийн цуглаан болж байна. Тус цуглааныг МАХН, МҮАН, ИЗНН-аас зохион байгуулж байгаа ба тэд сонгуулийг шударга явуулахад иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Түүнчлэн МАХН-аас сонгуулийн хуулийн дагуу Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн боловч өчигдөр тус газраас МАХН-ын боловсруулсан мөрийн хөтөлбөр нь Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуультай нийцсэн тухай дүгнэлтийг албан ёсоор гаргуулжээ. Дээрхи шийдвэрийг МАХН-аас эсэргүүцэж байгаа ба Үндсэн хуулийн цэц нь улс төрийн нөлөөнд автаж, ижил төрлийн маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байна хэмээн үзэж ийнхүү жагсаж байна.