Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ: Гар урлалын бүтээл шалгаруулах уралдааны дүн гарчээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан хорих анги, байгууллагад ял эдэлж буй хоригдлуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар урлалын бүтээлийг шалгаруулах уралдааныг зохион байгуулж, дүгнэжээ.

Тус уралдаанд нийт 16 хорих анги, байгууллагаас 100 гаран бүтээл ирснээс:

Нэгдүгээр байрт 433 дугаар хаалттай хорих ангийн “Эмээлийн иж бүрдэл”,

Хоёрдугаар байрт 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Чулуун шигтгээтэй, гуулин тоногтой сийлбэртэй 3 хос авдар”,

Гуравдугаар байрт 433 дугаар хаалттай хорих ангийн “Морин-Эрдэнэ” авангард ширээ,

Дөрөвдүгээр байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн “Хот айл” эсгий бүтээл,

Тавдугаар байрт 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Монголын нэг өдөр” уран зураг тус тус шалгарч байр эзэлсэн байна.

Гар урлалын бүтээлийг шалгаруулах уралдаанд ач холбогдол өгч зохион байгуулалттай оролцон эхний 5 байрт шалгарсан хорих анги, байгууллагад “Өргөмжлөл”, өөрийн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, мэдлэг оюунаа дайчлан, амжилттай оролцсон нэр бүхий 29 хоригдолд “Баярын бичиг”, үнэ бүхий зүйл, уралдаанд оролцсон 132 хоригдолд талархал гардууллаа гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *