Categories
мэдээ нийгэм

Шинэхэн Генералуудад баяр хүргэлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар долдугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Очирын Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Батцэнгэлийн Ганбаатар, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Батчулууны Батбаяр нар Бригадын генерал цол хүртсэн. Тэгвэл өнөөдөр шинэхэн генералуудыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзаж баяр хүргэжээ.

Сайд энэ үеэр “Агаарын цэргээс хоёр бригадын генерал цол хүртсэн сайхан үйл явдал болж байна. Цоо шинэ салбарыг хөгжүүлэх том үүрэг та бидний өмнө бий. Цаашдаа манай гурван генерал батлан хамгаалах салбарынхаа төлөө улам ихээр хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Батлан хамгаалахын сайдтай хамт яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нар баяр хүргэж, амжилт хүссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *