Categories
мэдээ нийгэм

Шинээр төрсөн 893 мянган хүүхдийн хувьцаа хүүхдийн мөнгөний данс руу нь орно DNN.mn

ЭТТ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгийг ард иргэдийн данс руу өнөөдрөөс шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.

Сайд Т.Амарбаясгалан “Өмнө нь хувьцаа эзэмшигч 2,4 сая иргэнийх өмнө нь авч байсан дансаар, шинэ 893 мянган хувьцаа эзэмшигчийн мөнгө хүүхдийн мөнгө авдаг данс руу шилжин орно. Нэг үгээр 12 хүртэлх насны бүх хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж бүртгэгдлээ.

Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3,4 сая хүн хувьцаа эзэмшигч болж байна. 2015 оны Засгийн газар “Сайн” хувьцааг гаргаж ахмад, төрийн албан хаагчид өөрсдийн хувьцааг худалдаж байсан ба нэгж хувьцаа 343 төгрөгөөр зарж байсан. Тэдгээр иргэд өнөөдрийн тоо бүртгэлд байдаг ба хувьцаа эзэмшигчээр үлдсэн 3,4 сая нь дээрх эзэмшигч юм. Ингэснээр нийт хувьцаан 73 хувь нь ЭТТ ХК, 27 хувь нь 3,4 сая иргэнд, 0,6 хувь 487 аж ахуй нэгжийн мэдэлд байна.

2022 онд 1,3 их наяд төгрөгийг цэвэр ашигтай байсан ба иргэдэд 351 тэрбум ногдоно. Татвар суутгагдаад 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно” гэв.

One reply on “Шинээр төрсөн 893 мянган хүүхдийн хувьцаа хүүхдийн мөнгөний данс руу нь орно DNN.mn”

750ш хувьцаатай иргэнд хэдэн төгрөгний ашиг байх вэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *