Казакстаны Калачи тосгонд нэгэн сонин хам шинж илэрчээ. Энэ нь олон хоногоор унтаад сэрдэггүй хам шинж бөгөөд одоогоор тосгоны 60 гаруй хүн халдварлаад байгаа юм байна. Тэд дээд тал нь зургаан хоног унтдаг байна. Ингэж олон хоног унтаад сэрэхдээ зарим нь түр ой санамжаа алддаг боловч хэсэг хугацааны дараа хэвийн байдалд ордог гэнэ.
Эрдэмтэд энэ сонин үзэгдлийг тун их гайхаж байгаа юм. Нутгийн иргэд үүнийг уул уурхайтай холбоотой гэж үзэж байгаа ажээ. Эрдэмтэд дээрх хам шинж илэрсэн хүмүүсийн цус, үс, хумс болон тухайн тосгоны ус хөрснөөс 7000 гаруй шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүнд металл, радио цацрагийн түвшин өндөр гарсан нь бактери вирус үржих шалтгаан болсон гэж үзэж байгаа хэдий ч дээрх хам шинжтэй ямар холбоотой болохыг тогтоож чадахгүй байгаа аж.