Categories
мэдээ нийгэм

Шинэ оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

Шинэ оюутнуудыг зурган илэрцүүдСүүлийн үед томуу, томуу төст өвчин болон улаанбурхан зэрэг өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж буй. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан тушаал гарчээ. Уг тушаалын дагуу хөдөө орон нутгаас хотод шинээр ирж буй оюутнуудыг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулж байхаар болжээ.

Өөрөөр хэлбэл, 21 аймгаас ирүүлсэн нийслэлд оюутан болохоор ирж буй залуучуудын мэдээлэлд үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн төв болоод хоёрдугаар шатлалын эмнэлгүүдэд үзлэг, шинжилгээг жилд нэг удаа хийх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *