Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шинэ жилээр бултаараа “Монита”-ддаг болцгооё DNN.mn

Ер нь бол байгалиас нэгэнт өгөгдсөн өгөгдлийг яагаад ч өөрчилж болдоггүй гэдэг. Тэр тусмаа мэдрэмжийн өгөгдөлд бүр ч нөлөөлж болдоггүй, нэмж хасч болохгүй тийм зүйл. Яана даа гэмээр, бүр мэдрэмж гэдэг зүйлийн өөдөс ч байхгүй хүн байхад ёстой нэг тулчихсан гэмээр мэдрэмжтэй нэгэн ч байдаг даа. Энэ мэдрэмж гэдэг зүйл тэгэхээр бурханы бэлэг гэж ч хэлж болохуйц эд байгаа юм.

Шинэ жилийн үеэр бүх л сургууль, албан газрууд “Монита” гэдэг бэлэг солилцдог хөөрхөөн тоглоом тоглодог. Зарчим нь амархан. Хэн нэгний нэрийг сугална. Хэнийг сугалснаа хэнд ч хэлэхгүй. Тэгээд нууцаар бэлэг өгч баярлуулна. Хоёр хүн бие биенээ сугалсан бол “Алтан монита” болдог. Иймэрхүү энгийн дүрэмтэй. Энэ тоглоомны талаар бичиж байгаагийн учир нь хамт олны уур амьсгалыг тун аятайхан болгодог, баярлуулдагт байгаа юм. Бас энэ тоглоом зөвхөн хүүхэд гэлтгүй томчуудад ч тодорхой хэмжээгээр бэлгийн сонголтоос эхлээд бага сага ч гэлээ мэдрэмжийн зах зухыг өгдөг.

Энэхүү тоглоомыг олон жилийн өмнө хүүхэд байхдаа скаутын цугларалт дээр анх мэддэг болж байв. Тухайн үедээ их л гоё зүйл олж нээсэн учраас хаа явсан газартаа монитадах болсон билээ. Яг энэ үеэр л хүүхдүүд хоорондоо тэрний бэлэг тийм ийм байсан тухай ярьцгаана.

Тэгэхээр ядаж жилдээ ганц удаа бүх шатны сургуулиуд, албан газрууд энэ “Монита” гэдэг тоглоомыг зохион байгуулчихаж байвал тун зүгээр санагддаг шүү. Анги, ажлын хамт олны уур амьсгал шинэлэг байж, ажлын бүтээмж ч эрс дээшилнэ дээ. Тиймээс Шинэ жилийн баяраар бултаараа “Монита”ддаг болцгооё

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *