Categories
мэдээ нийгэм

Шилмэл мал үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ

Шилмэл мал үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.

Энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн “Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдаанд 22 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцож байна. Малын үүлдэр угсааг сайжруулах зорилготой ч нөгөө талаар оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогыг таниулах зорилготой юм.

Энэ жилийн шилмэл үзэсгэлэн худалдаанд оролцох малчдын тоо мөн шилмэл малын тоо нэмэгдсэн байгааг хэлж байна. Шилмэл мал-2015 үзэсгэлэнд 1356 толгой мал, амьтан оролцож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *