Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр агаарын дундаж температур гуравдугаар сараас тавдугаар саруудад ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.
Хуримтлагдсан цас, нуур, гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас, мөс хайлах, хөрсний ус, булаг гарч халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах зэрэг эрсдэлтэй тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Иймд уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу татах, голын голдиролыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрнээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.