Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав.

ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэрэг дайчдыг чадавхжуулах, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон ер Лайн илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *