Categories
мэдээ цаг-үе

Шадар сайд С.Амарсайханд хариуцлага хүлээлгэхийг шаардсан залуусыг цагдаа нар саатуулжээ

УИХ-ын гишүүн С.Амарсайхан бүлгийн Дэд дарга болжээ – updown.mn

Шадар сайд болон Ерөнхий сайдаас ёс зүйн хариуцлага нэхэж, хэсэг залуус Төв талбайд жагсаал зохион байгуулжээ. Харин дөнгөж сая тэднийг цагдаагийнхан авч явсан байна.

Тэд “Улаан бүс рүү эхнэрээ саадгүй нэвтрүүлж, баталсан журмаа зөрчсөн та хариуцлагаа хүлээ. У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шудрага ёсны соёлыг хэвшүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна. үртэйгээ, ээжтэйгээ уулзаж чадалгүй өнгөрсөн хүмүүсийн өмнө Шадар сайд буруутай” хэмээжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улбар шар түвшинд шилжсэн үед олон нийтийг хамарсан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Түүнчлэн жагсаал зохион байгуулсан иргэдийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, мэдүүлэг авч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *