Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашин хулгайлсан этгээдүүдийг саатууллаа DNN.mn

Сүүлийн өдрүүдэд автомашин хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байна.

Тухайлбал, Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “Хашааны гаднаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, 28 настай, “З” нь Toyota Crown маркийн автомашин хулгайлсныг илрүүлэн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн автомашинаа хяналтын камертай газарт машинаа байршуулан асаалттай орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *