Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгаас 64 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцжээ DNN.mn

Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр нийт 221 иргэн бүртгүүлснээс 201 иргэн 7 ээлжээр шалгалт өгч 64 иргэн (31.8 хувь) амжилттай дүн үзүүллээ.

Тус аймагт Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэгт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн стратеги бодлогын зөвлөх Д.Дэмчигсүрэн, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Энхтулга нар төрийн албаны ерөнхий шалгалтын үйл явцтай танилцаж, аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар хот, Алтанбулаг, Баянгол, Хүдэр, Ерөө сумдын төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний зарим байгууллагуудад ажиллаа.

Сэлэнгэ аймагт явагдсан төрийн албаны ерөнхий шалгалтын нэг онцлог нь шалгалт өгч буй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний иж бүрэн байдлыг хангасан явдал байлаа. Тухайлбал төрийн цахим үйлчилгээний орчинд хүлээх танхим, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор үзүүлсэн юм.

Сэлэнгэ аймагт 201 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *