Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын үерээс хамгаалах 11 байршилд хамгаалалтын далан босгов DNN

Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айл өрхүүд Сэлбэ голын үерийн усанд өртсөн 25 дуудлагыг ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх, үер усанд боогдсон иргэдийг татан гаргах, хоол хүнсээр хангах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 262 албан хаагч, 9 механизм, 20 ачааны автомашинтайгаар 2023 оны 7 дугаар сарын 04-ээс 07-ны өдрүүдэд дүүргийн 19, 24 дүгээр хорооны үерийн усанд өртсөн 273 өрхийн 650 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган 1.5км-ийн урттай даланг 156 машин шороо асгаж, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.

Тус ажлыг зохион байгуулахад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч 5 тээврийн хэрэгсэл, Цагдаагийн газрын 35 албан хаагч 3 тээврийн хэрэгсэл, ЗДТГ-ын Цэргийн штабын 5 албан хаагч, дүйцүүлэх 13, 1 тээврийн хэрэгсэл, ”Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 45 албан хаагч, 1 ковш, 1 экскаватор, 15 ачааны машин, “Наши трейд” ХХК-ийн 19 албан хаагч, 1 экскаватор, 5 ачааны машин, ЗДТГ, хороодын ажлын албаны 104 албан хаагч,  3 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ гэж ЧД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

One reply on “Сэлбэ голын үерээс хамгаалах 11 байршилд хамгаалалтын далан босгов DNN”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *