Categories
мэдээ нийгэм

Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина DNN.mn

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ хотыг байгуулна. Уг төслийн инженерийн дэд бүтцийг хийж дууссан бөгөөд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөллөө.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцыг барьж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг барих зураг төслийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж буй. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *