СЕХ-ноос 18:00 цагт санал хураалтын явцын талаар мэдээлэл хийв. Аймгуудын ирц 16:00 цагийн байдлаар 38.1 хувийн ирцтэй байгаа бол нийслэлд 17:00 цагийн байдлаар ирц 38.85 хувьтай байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 38.44 хувьтай байгаа юм. Энэ нь зургадугаар сарын 26-ны өдрийн мөн үетэй харьцуулж үзэхэд өдийд 45 хувьтай байсан. Ирцийн байдал тааруу байгаа гэдгийг анхааруулан хэлж байв.