Саудын Араб тавдугаар сарын 30-наас эхлэн 11 улсын иргэдэд хилээ нээнэ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.
Тодруулбал, 01:00 цагаас Их Британи, Герман, Ирланд, Итали, АНЭУ, Португал, АНУ, Франц, Швед, Швейцар, Япон улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Саудын Арабт ирэх бүх хүн эрүүл ахуйн тусгаарлалтад хамрагдах ёстой байна.
Эдгээр орны халдварын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Саудын Арабын эрх баригчид коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хүрээнд өнгөрөгч хоёрдугаар сарын 3-нд 20 улсын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон юм.