Categories
мэдээ спорт

Сар шинийн барилдааны хуваарь

Билгийн тооллын XVII жарны “галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдрөөс /II.14/ “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ.


САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

2-р сарын 14. 14.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит “Сумын цолтны барилдаан” болов.

  • /Түрүү бөхөөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат, сумын заан С.Очирбат тодорч, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, сумын заан Х.Энхчулуун үзүүрлэлээ/

2-р сарын 15. 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит “Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

2-р сарын 17. 14.00 цагаас “Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан” болно.

2-р сарын 18. 14.00 цагаас “Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан” болно.
Энэ өдрийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Сар шинийн бөхийн барилдааны тасалбарыг битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаална.

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан үндэсний бөхийн барилдаан анх 1963 онд “Малчдын баяр” нэрээр гараагаа эхэлж байжээ. Эдүгээ 50 дахь жилдээ золгож буй тус барилдааныг 1991 оноос эхлэн цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болгосон байна.

Тус барилдаанд XX зууны манлай аварга Б.Бат-Эрдэнэ 13, дархан аварга Х.Баянмөнх найм, дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа буюу хамгийн олон удаа түрүү авсан бөхчүүдийг тэргүүлж байна. Мөн улсын харцага Ч.Өвгөнхүү, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар (аймгийн арслан цолтойдоо) нар нэг удаа түрүүлсэн түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *