Categories
мэдээ нийгэм

​Саппорогийн зам засвар ирэх сарын зургааныг хүртэл үргэлжилнэ

Саппорогийн зам зурган илэрцүүд

Зам засварын ажилтай холбогдуулан зарим хэсгийн авто замуудыг түр хаахаар болсон байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өчигдөр 23:00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийсэн.

Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн “Оргил” худалдааны төвийн зүүн талын авто замын нэгдүгээр эгнээг түр хаах юм. Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын 6-ны хооронд хийх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *