Санхүүгийн зохицуулах хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад санаатайгаар хамрагдаагүй, хуулийн дагуу шаардлага, сануулга өгч, үйл ажиллагааг нь гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа арилгаагүй
“Бага хээр ҮЦК”
“Бумбат шигтгээ ҮЦК”
“Превалент ҮЦК” ХХК
“Сэлэнгэ түмэн ҮЦК”
“Финанс линк групп ҮЦК”
“Говийн ноён нуруу ҮЦК”,
Би Би Эс Эс ҮЦК,
Зюс капитал ҮЦК
Эм Даблью Ти Эс ҮЦК ХХК-уудын үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх, “Капитал эстимэйт” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Мөн хорооноос хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1-гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын сангаа байгуулаагүй буюу үйл ажиллагаа огт явуулаагүй “Агниста инвест менежмент”, Бодь инвест менежмент ХХК-уудын болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг хангаж ажиллаагүй, 2016, 2017 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй “Сити инновэйшн”, “Монголын багш нарын хөгжил”, “Ундрах актив” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
Н.ГАН