Categories
мэдээ нийгэм

“Сандэй плаза”-д гал гарсны улмаас өнөөдөр ажиллахгүй

Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01-ээс 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй плаза” худалдааны төвд гал гарчээ. ОБЕГ-т шөнө ирсэн дуудлагын дагуу Онцгой байдлын дөрвөн ангийн нийт 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож, галыг бүрэн унтраасан байна.

Яг одоогийн байдлаар тус төвийн хаалгыг лацдаж, цагдаа болон онцгой байдлынхан байрыг хамгаалтад авчээ. “Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, дээшээ дөрөв хүртэлх давхар галд өртсөнөс үзвэл гал нэгдүгээр давхарт анхлан гарсан байх магадлал тун өндөр аж. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна.

Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *