Categories
мэдээ нийгэм

Саналын хуудсыг хэвлүүлж ЭХЭЛЛЭЭ

Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Түүнийг
хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий
хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ.

Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхй
хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж
буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл,
хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.

Өнөөдөр тэд саналын хуудас хэвлэх “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн
хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаа түүний дотор хэвлэх техник,
технологитой танилцсны дараа саналын хуудасны эх бэлтгэх ажлын явцыг
ажиглав.

Нийт 595 төрлийн
хоёр сая орчим саналын хуудас хэвлэх ажиллагаа цагдаагийн байгууллагын
хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор явагдана.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцож хэвлүүлж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *