Categories
мэдээ улс-төр

Санал хураалтын тооллого явагдаж байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл үргэлжиллээ. Одоогийн байдлаар СЕХ-ны Мэдээлэл технологийн хэлтсээс сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна. Шууд дамжуулалтаас дүнгээс харахад бие даагчдаас С.Жавхлан өнгөлж байгаа бол М.Нарантуяа одоогоор саналын тоогоор тойрогтоо гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн Ц.Даваасүрэн, Н.Түвшинбаяр, Ж.Батзандан, Х.Баттулга, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Л.Болд, Л.Гантөмөр, А. Сүхбат, С.Эрдэнэ нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ илүүрхэж явна. Сонирхуулахад, С.Ганбаатар одоогоор саналын тоогоор тойргоосоо хоёрт бичигдэж байна. Тус тойрогт МАН-ын Б.Баттөмөр өнгөлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *