Categories
мэдээ улс-төр

Санал хураалт дууслаа

УИХ-ын гишүүд болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох 2016 оны улстөрийн сонгуулийн санал хураалт өнөөдөр улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхэлж, үдшийн 22:00 цагт дуусгавар болж буй юм. Өнгөрсөн 2012 оны улстөрийн сонгуулийн ирц 62 хувьд хүрсэн бол өнөөдөр 17:00 цагийн байдлаар ирц 55 хувьд хүрсэн нь сонгогчид сонгуульд идэвхтэй оролцож буйг харуулж байна.

Сонгуулийн ирцийн асуудлаар тун удахгүй СЕХ албан ёсоор мэдээлэл хийнэ. Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *