Categories
мэдээ спорт

“Сахалин-2019” наадам албан ёсоор хөшгөө нээлээ

ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинcк хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадам спортын 8 төрлөөр зохион байгуулагдаж буй билээ. Өчигдөр “Сахалин-2019” наадам албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибирь, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1000 гаруй тамирчин оролцжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, “Афин-2004” олимпийн наадмын хүрэл медальт, “Азийн хүүхдүүд-2000” наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар “Сахалин-2019” наадмын тугийг хүндэтгэлтэйгээр залах ажиллагаанд оролцсон байна. Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд 13 тамирчин оролцож буй бөгөөд өнөөдөр гүйлтийн цанын тамирчид гараагаа эхлүүлжээ. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байруудад орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус орсон байна. Монголын гүйлтийн цанын тамирчдын гол төрөл болох холын зайн төрлүүд маргааш буюу хоёрдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *