“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг Даргалагч шүүгч хэлсэн юм.