Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн Гран При тэмцээн наймдугаар сарын 5-7 ны өдрүүдэд манай улсад болно.
Тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний соёл, амралтын хүрээлэнд сагсан бөмбөгийн суурин талбай байгуулсан тун удахгүй ашиглалтад орох аж. Тус талбайд дотоодын болон олон улсын тэмцээнийг олон төрлөөр зохион байгуулах боломжтой юм.