УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хохирогч охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Гэтэл туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь маш ноцтой.
Мөрдөн байцаалтаар нарийн зүйлийг гаргаж ирэх байх.
Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах нь эргэлзээтэй боллоо. Цагдаа нь иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг зөвхөн энэ хэрэг дээр ажиллах бус гэмт хэрэг гарах болсон шалтгаан, төрийн албаны боловсон хүчний бодлого гээд асуудлыг ул сууриар нь шалгаж ажиллана. Бид дахин ийм хэрэг гаргуулахгүй байх тал дээр илүү анхаарах ёстой Д.Ганбат гишүүнээр ахлуулсан Тусгай хяналтын дэд хороо ажиллана
2024 дөрөвдүгээр сарын 3-нд Сэлэнгэ аймгийн Тамгын Газраас мэдээлэл хийхдээ “Нэг цагдааг баривчилсан. Бусдыг гадуур шалгаж байна, хорих үндэслэлгүй” гэж сэтгүүлчдийн асуултад хээвнэг хариулж байгаа юм. Уг хэргийг танил талаараа аргалах гээд байна уу гэж хардаж байна. Мухарт нь хүртэл шалгана” гэв.