Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгуулийн нэмэлт санал хураалт эхэллээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар баасан гарагт явагдсан. Гэхдээ хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг хуулийн зохицуулалттай. Тиймээс сумын сонгуулийн хороодын шийдвэрээр 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон юм.

 

Өнөөдөр 74 сумын 81 хэсэгт нэмэлт санал хураалт явагдах бол 2024 оны 10 дугаар сарын 19-ний бямба гарагт 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт зохион байгуулна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгдөг. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *