Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршууллаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явуулна.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгогчдын нэрийн жагсаалтыг өнөөдөр (2025.03.24)-өөс цахим хуудаст байршууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг орон нутгийн Хурлын сонгууль дуустал цахим хуудаст байршуулахаар хуульчилсан.

Сонгогч та ЭНД ДАРЖ сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгана уу. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд хандаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” цонхыг идэвхжүүлэн иргэний бүртгэлийн дугаар /РД дугаар/, бүртгэлтэй хаягийн мэдээллээ оруулан шалгах боломжтой.

Түүнчлэн 2025 оны 4 дүгээр сарын 23-наас эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоож 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр сэргээх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *